2011-11-01
Hezee ch yum be haa negtei bolson zuilsiin zereglee

Unuudur nudnii umnu ereeljleh met amidrald

Helsen ug hiiseh navchis shig unegui met chamin

Uur negen ertunts hajuud baih met setgel aygui

2011-04-28

Ганц удаа, бас тэр нь эцсийн удаа

Нэг л удаа таныг үнсье зөвшөөрөөч

Гадаа модод нахиалахаа хүлээн гансарч байна

Ганцхан удаа яг тэр шөнийх шиг учрья

Ганц удаа бас тэр нь сүүлчийн удаа

Эцсийн удаа энгэрт чинь нэг эрхэлье

Энд хавар болохыг хүлээн яргуй өндөлзөж  байна

Нэг л удаа яг тэр үеийнх шиг тэврүүлье

2011-04-20

Хорвоо ертөнц бухимдлаар дүүрэн эргэлдэж

Хорсол занал гэдэг үгс хүний нүдийг харанхуйлж

Зөвхөн уур хилэнгийн хуй салхи л хуйлран эрчилж

Хүн байхын утгыг мартах энэ мөчид

Хүүхэд насаа л би хамгийн их саналаа


2011-03-18
Chi yag l hen negnii uldeesen gomdol shig
Chimeegui shivreh namriin boroo shig
Chihend mini sonsogdoh udshiin zuulun salhi shig
Salj hagatsaj boldoggui ter bodluud shig
Chamaas bi zugataj holdohiig husehdee
Chandalj hadgalsan ugsee gomdol bolgon uldeehgui gehdee
Chamaas hussen hairaa aadar bolgood asgachihgui gesendee
Chamtai hamt hussen uchralaa salhi bolgood hiisgechihgui gehdee
yavuulmaargui bas uldeemeergui hetsuu bna yah ve

2011-02-14
Зөрж өнгөрөх бүсгүй   доголон нулимстай байвал
Зөрөг зам дээр үлдээсэн учралаа эргэн санаарай
Сайхан хайр чамаас хүсээд бүтэлгүйхэн үгстэй үлдсэн ч
Санах эрх нь түүнд бий, нулимс хатна

Охидыг сэтгэлийг шархлуулж энгэрээ норгох ямар байна
Олон шөнийн нойр хулжаах ороо бодлын эзэн байх сайхан байна уу
Зөрж өнгөрөх  бүсгүй шиг нэг нь  өчигдөр энгэрт чинь наалдаад уйлсан ч
Зөөлөн дулаан инээмсэглэлээр өнөөдөр урамшуулах сэтгэлтэй

Бүсгүй хүн ятгын аялгуу, ингэний буйлаанд мэлмэрдэг ч
Бүхий л орчлонгийн зовлонг нуруундаа үүрээд алхах тэнхээтэй
Бүлээн уураг, сэтгэлийн их хайраар хорвоог уяраах шидтэнг
Бүтэ...
2011-02-14
Hair huniig soholdog geluu
Hairlaj duralsandaa galzuurdag geluu
Bi tegvel sohormoor bna bas galzuurmaar bna
Busdiinh bsan ch hamaagui avmaar bna

2011-02-11

Bi ingej bichsen yum...

...Gadaa odod tengertee shurgachin chicherch

Gerel giisen tuya ni buhuj bgaa zul geltei

Javar tachignasan ogtorgui oddoo argadan noirsoj bhad

Uur neg udriin uur negen uchrald

Bi tuuntei bas nartai hamt zugaalj bna gej zuudellee

Uvliin urt shunu sar ataarhuulj zuudelsen zuud

Bieleh bolov uu,  ireh zun

 Getel naiz maani ingej

....Гадаа одод утаанд хордон цонхийно

Гэрэл гийсэн туяаг үгүйлж битүүн мананд нүд хорсоно

Жавар тачигнасан огторгуйн одод нүдэнд үзэгдэхгүй ч

Өөр нэг өдрийн өөр нэгэн учралд гялалзан гэрэлтэнэ

Би түүнтэй бас нартай хамт зугаалж байхад бор...

2011-02-11

.....BI boroog hussen ter orson

Bi duu hussen ter egshiglesen

Bi chamaig huleesen chi ireegui....


2011-01-25

Хавар болох гээд сэтгэл гэгэлгэн

Хайр хүсээд зүрх догдлуун

Нуур гэсээгүй ч долгиог нь мэдрэх шиг

Нэг ийм л өдрүүдийг ганцаар угтаад...

2011-01-08

Өнгөрсөн үеийн гуниг бас жаргалыг

Өнөөдөр бас ирээдүйд мартахгүйн учирт

Өөрөөс минь алслагдах цаг хугацааг

Өршөөж бас өширхөж нэг дурснам

Болж өнгөрсөн юм бүхнийг цаана

Учир шалтгаан байдаг гэвэл

Өнөөдрийн юм бүхнийг би хайрлъя

Өөр нэг өдөр инээхийн төлөө уучлъя