2012-04-16

Дуусдаггүй захиаг чамд бичмээр санагдаад

Дурсан санах бүхнээ харуусал болгон хэлмээр байна

Дутуу дундуур харагдахгүй гэсэндээ инээж явсаар залхалаа

Дуугуй байж залхалаа, одоо л чамд агсам тавимаар байна

Худал инээсэн өдрүүдийн нуугдсан гунигийг

Хур болгоод чам дээр асгачихмаар байна

Хэзээ ч ирэхгүй мэт аашлах омголон занг чинь басч

Хэнд ч хэлээгүй тэр л үгсээ хатуухан шиг хэлчихмээр байна

...
2012-04-16
Хэнд гомдох вэ, хэзээ гомдох вэ
Хаяггүй захидал шиг сэтгэлээ яаж аргадах вэ
Хорвоо уужим л гэдэг олж харахгүй байна
Хаашаа ч хамаагүй нисчихмээр л байна
Хайрлаж, хайрлуулах хүн үгүй бас гомдох эрхгүй
Хаврын салхи шиг сэтгэл минь хоёулаа одоо яах вэ
Бороо ороосой...цэцэгс ядаж дэлгэрэг
Багахан ч гэсэн тайтгарах юмсан.... 2012,04,16
2012-03-26

Санаашран байж алсын оддыг ширтэхэд
Саяхан байсан бүхэн замхарч одсон мэт санагдана
Салаа хархан гэзэг, сахилгагүй томоогүй насыг
Салхи алсын уулсруу дайгаад явчихсан ч юм шиг...
..
2012-03-26

Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Ая:Б.Бямбабаатар, Үг Д.Эрдэнэхуяг

Тун чиг сайхан царайг нь

Тойроод өнгөрч чадаагүй

Тоохгүй гэдгийг нь мэдсээр байж

Тойглож гуйснаа бодохлоор

            Алдуул хонгор салхи шиг

Алдрай насны дурлал минь

Хоолойн цараа хүрээгүй аялгуу байсан ч юмуу даа

Холын холдоо хүрээлсэн солонго байсан ч юмуу даа

Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Үлээгээд өнгөрсөн салхи шиг

Эргээд хэзээ ч уулзаагүй

Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж

Итгэж хүлээснээрээ санахлаар

            Алдуул хонгор салхи шиг

Алдрай насны дурлал минь

            Амьдралд сэвэлзээд өнгөрс...

2012-03-20

Хавар болохоор хааяа зун болтол унтмаар санагдах юм

Хачин бодол, эмзэг сэтгэл гэдгийг мэдрэхгүйгээр

Хамгийн сүүлчийн өдөр сэрмээр санагдах юм

Хавар болохоор хааяа хаашаа ч юм зугтмаар болох юм

Улаа бутран жаргах нарны уянга дууг сонсолгүйгээр

Улирч одсон хойно нь ирмээр санагдах юм

Зүрх догдлуулан эгшиглэдэг хаврын дуу

Зүүд хүртэл зүгээр байлгахгүй эгшиглэх юм

Аниргүй бүхнийг намуухнаар сэрээж

Алсаас шувуудын ирэх дуу нойр хулжаах юм

...
2011-12-13

... Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна
...  танил аястай сайхан дуу

эгшиглэнэ. Зөрж өнгөрсөн нэгэн дулаан инээмсэглэл шидчихээд зөрүүлж мишээх зуур хэдийн холдон одлоо. Сайхан инээмсэглэл харсандаа сэтгэл дулаахан. Яаралдан, чихцэлдэн алхах хүмүүс дунд тэр хүн л  тайван алхаж яваа мэт санагдана. Атаархмаар. Тэнд яарсан, даарсан хүмүүс дунд би ганцаараа бодолдоо дарагдаад сөхрөх гэж байгаа юм шиг... Сонсгол мялааж байсан зөөлөн аяс хэдийнэ сонсогдхоо больж, гудамжинд хүмүүс цөөрч гутал доороос хайрсан жавар хувцсан дотор ороод ирсэн мэт жиндүү...

2011-12-13


Анддаа хэлэх үгийг арай ядан эвлүүлэн бичлээ

Аз жаргал тосон инээг гэж ирээдүй юуг нь ерөөе ...

Хорвоод хүн мэндэлснээ зарлах гэж хоолой мэдэн уйлж төрдөг

Хорвоод хүн амьдарснаа  гэрилж ирээдүйн түүхийг бүтээлцдэг гэдэг

Уйлсан дууг чинь орчлон сонсож баяссан тэр өдрөөс

Уралсан түүхийг чинь  ирээдүй  уншиж бишрэх болтугай...

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Баяр цэнгэл, хөгжөөн дуутай явна би

Бахдам сайхан найзууд минь байгаа болхоор

Бурмын үг, урмын сэтгэлээр дүүрэн явна би

Буруулж хазайхгүй нөхөдтэй болохоор би

Орчлонд дуутай төрсөн өдөр болхоор

Онцолж өнөөдөр цугласан...

2011-12-13

Эгдүүтэй сэргэлэн энэ бүсгүйг

Эрка ч гэдэг, Баяраа бас Эрэвхий, Цээгий ч гэж дуудах нь бий

Уудлаад байвал өөр нэрнүүд

Ундрах болтой юм билээ

Олон нэртэй шигээ олон зантай гэж андуурч болохгүй

Овсгоотой энэ охин бол миний найз бас бидний НАЙЗ

Сайхан сэтгэл, хүн чанар, үнэнч зүтгэл гээд

Сайшааж хэлэх олон чанартай чадалтай БҮСГҮЙ

Амнаас гарах үг нь хурц

Алиалж байгаад хөнгөхөн шоглочихдог

Уран үгийг ундрага ч юм шиг

Угийн сэргэлэн зангийнх ч юм шиг

Ухаантай охин шүү миний НАЙЗ

Найзаар нь хүнийг таньдаг гэдэг дээ

Ийм найзтай болохоор бид бас дажгүй БҮСГҮЙЧҮҮД

Нэрэн дор нь ...

2011-11-21

Уртаас урт намар намайг залхаасын болов уу

Урд шөнө орсон цаснаар гарч гүймээр санагдлаа

Уйтгарт бодлууд цастай хамт хайлах байх гээд

Удаан гэгч нь цасанд даруулж зогслоо

Хавар би чамайг тэсэн ядан хүлээнэ

Хашлага налж тогтсон хунгар цас хайлна гэж

Хамтдаа миний сэтгэлийн гуниг шалбааг болж урсана гэж

Хавар би чамайг хүлээсээр байна

...
2011-11-21

Зөөлөн цас өлмий үнсэн гялтганахад

Зүрх дахиад л гуниг хэлхэж ганцаарддаг

Зөвхөн чамайг надад дурлаад галзуурхыг харах гэсэн

Зөрүүд бодлууд учиг болж хөвөрнө

Ийм өдөр дахиад олонтой учрах ч

Этгээд бодол л ганцаар мөрөөдөл хэвээр

Биелэшгүй мөрөөдлүүд хаврын цастай хамт хайллаа ч

Ирэх өвлийн цаснаар бас нэгэн бодол толгой эргүүлнэ

...