2011-01-08

Хийсч одсон навчис юмуу бодол ч юмуу

Хэн нэгний үлдээсэн захиа юмуу хайр ч юмуу

Надад нэг дуу юмуу дурдатгал ч юмуу

Хэрэгтэй байгаа зүйлийг хэлэх үү, хайх уу
    

          Орчлонгийн өнгө солигдож гоёлоо солихын цагт

          Огтоос байгаагүй бүхэн надад бий мэт

          Одод тоотой, сар аялгуутай мэт     

дурлал хүссэн зүрх цээжиндээ багтахгүй шаналахад

дутуу хэлээд үлдээсэн үг чинь зовлон болж зохилно

дуу шүлэг аль нь ч хань болохгүйн ухааралд

дуртатгал надад илүү юм шиг бодогдоно
...
2011-01-08

Би бороон дунд алхах дуртай

Гэхдээ чамайг хамт алхаач гэж гуйхгүй

Би дуугүйхэн эргэлдэх навчсаар өлмийгөө чимэх дуртай 

Гэхдээ чамайг хүлээж он цагийг элээхгүй

Хайр гэж хослон дуулах зүрхийг хэлдэг бол

Харин миний сэтгэлийг юу гэх бол

Чамайг  сэтгэлдээ мөрөөдөж, зүүдэндээ учирдаг ч

Үргэлж хамт байхыг хүсдэггүй тэгхээр юу юм бол

Хайр гэж үхтлээ санах сэтгэлийг хэлдэг бол

Чамайг санах ч, уйтгарлаж гүйхгүйн үнэнтэй 

Миний сэтгэлийг юу гэх бол
...
2011-01-06

Хацар дагаж нулимс уналаа ч чи арчихгүй

Хайр хүсч нууцхан шаналалаа ч чи энхийрлэхгүй

Үнсэх, тэврэх чинь сэтгэлээс гараагүй болохоор

Хүссэн ч, хайрласан ч сэтгэлд бас л хүрэхгүй

Намайг чамайг хүнийх болгосон энэ хорвоо

Надаас чамаас яахыг нь асуухгүй

2011-01-06

Уучлаарай тэвэрт чинь байх жаргалтай байсан ч

Уруулын чинь амт сэтгэлд минь буугаагүй

Уулзаад ханадаггүй учрал гэлээ ч

Үдэх цаг нь болсон юм шиг байна.

Та намайг эгцэлж хардаггүй шиг

Таныг би сэтгэлдээ буулгасангүй ээ

Хүнийх болоод холын учрал минь

Хагацья даа, намайгаа явуулаач.

2011-01-06

Надаас цугтсан хайрын эзэн

Найрын ширээний ард залраад

Намрын талыг доргитол хуримлана

Намайг дурсах завгүй жаргана

 Саваагүйтэж  эрхэлсэн болзоо өчигдөрхөн юм шиг

Санахдаа дуу аялан алхдаг нь саяхан юм шиг

Нэгийг мартаад нөгөөтэй хуримлахаар

Нээрээ тийм урт хугацаа гэжүү

Чамайг дурлуулсан сайхан бусгүй торгоор гоёж

Чанх үдийн наранд даашинзандаа бөгчимдөж

Хожмийн өдрийн амьдралыг зөгнөж

Хааяахан жуумалзах нь атаархмаар

Сургийг нь сонсож алдарсан хайр минь

Сайхан амьдралыг эхлүүлж байгааг харж итгэлээ

Чамдаа аз жаргалыг хүсээд хундага харшуулахад

Минийх болоогүйд чинь сэмхэн баярлъя

...
2011-01-06

Зөрж өнгөрөх бүсгүй нууцхан инээмсэглэлтэй

Зүрхэнд минь үгүйлэгдэх хайрын нандин уяралтай

Алаг нүд нь дурлал бялхуулж  инээмсэглэх нь

Атаархал гижигдэж сэтгэл догдлуулна

Би ч гэсэн маргааш дурлана

Бүтэн сарыг атаархуулж болзоно

Бүсгүй сэтгэлээ догдлуулж гоёно.

Бүтэх эсхийг мэдэхгүй ч хэн нэгнийг хайрлана

Чамд очоогүй захидлын тоог нэмж

Чихэнд чинь хүрээгүй үгсийг хэлхэнэ

Чинийх биш өөр нэгнийх гэдгээ тунхаглана

Гэхдээ дахиад л чамайг дурсаж гуниглана.

2009.09.09

...
2011-01-06

Hungumsug genen zang mini uuchlaarai

Hul dooroo bgaa navch gej bodood buu toogooroi

Umnu ni yamar bsan tendee butsaj ochood

Unuudur yu ch boloogui yum shig amidartsgaay

Nadad durlaagui chinii setgeliig buruutgahgui

Unendee bi uuruu ch chamd hairgui

Unench gedeg ugend bur durgui

Uurtuu l saikhan bh ter zugiig zoridog

Salhi zuulun uleehdee tsetsegsiig sereedeg shig….

2011-01-06

Эзгүйд чинь би үсээ сул асган  гоёлоо

Элбэж эрхлүүлдэг дурсамж санагдаад шуулаа

Байхгүйд чинь би цамцаа задгайлж дэггүйтлээ

Үнэрийг минь үнэрлээд тэвэрдэг энгэр үгүйлэгдээд даарлаа