2013-01-09

Хараад, хараад л суумаар хайрандаа

Хааяа яагаад гунидаг юм болоо

Сэтгэл хүртэл сэмэрч алдрахад

Сэмхэн өөртөө бодлын манан татах юм

Алдуурч тэмүүлсэн сэтгэл

Аргадаж хааяа сөгдөхөөрөө

Амраг чамдаа сэм гомдож

Ганцхан өөртөө гуниг тээх юм

Хайртай гэдэгтэй эргэлзээгүй ч

Хааяахан төрдөг гунигаа хэнд ч хэлэхгүйн үнэнд

Халамж, сэтгэл тутмагхан чамаасаа

Хагацаж салж чадахгүйн тавилантайгаа эвлэрэх үү

...
2012-12-22

  Миний хүү үргэлж наддаа өхөөрдөм бяцхан зулзага минь байдаг. Би тэгж л эрхлүүлж, энхрийлдэг. Энэ жил 1 дүгээр ангийн сурагч болход нь л ийм том болцон билүү гэж бодож байсан. Өдрөөс өдөрт үг нь хурц, ухаан нь цэлмэг болж буй хүүгээрээ бахархаж сууна ээж нь. Хүү минь сургуулийнхаа уншлагын аварга болсон байна. Ээж нь өөрөө түрүүлсэн юм шиг л баярлаж сууна. Хайртай хүү минь мундаг шүү.

...
2012-12-06

Хуран цугласан нөхөд минь буцлаа

Хурынх  шиг нулимс нүдийг минь бүрхлээ  

Хун хун даа дасдагийн адилаар

Хүн хүндээ дасдаг юм байж дээ

Айлчлан ирсэн нөхөд минь буцлаа

Асгарах нулимс нүдийг минь бүрхлээ

Ангир ангир дагуулдагийн адилаар

Амьдрал хүнийг дагуулдаг юм байж дээ

Санаа нийлдэг нөхөд минь буцлаа

Сархадын шил нь ширээн дээр үлдлээ

Сэтгэл зүрхний хайртай чи минь

Сэмхэн тэднийг даган одлоо

Хүсэл нийлдэг нөхөд минь буцлаа

Хөөр баяр тэдэнтэй одлоо

Хааяа хаяа хөнгөхөн шүүрс алдаад

Хавирган сар шиг би ганцаар хоцорлоо

 http://www.xyyp.mn/Muujig/7936/

 

...
2012-12-05

Дахиад л хавар болж би гуниглах байх даа

Дааж давшгүй гуниг тээсэн хүн шиг алхаж

Жаргах нарыг нулимстай нүдээр харах байх даа

 Жам юм болхоор хавар болох л байх даа

Илч нь нэг л элгэмсүү нар

Ивээж гийхэд нь хүүхэд шиг баясч

Ирч нь нэг л ширүүхэн салхи

Эсгэрч хийсэхэд сэтгэл давхар жиндэж

Хавраас би үнэндээ залхаж

Хачин бодлууд дахиад л толгойд эргэ...


...
2012-11-22
Сонгуульд ирц  хүрээгүй байж болох талаар дүн гараагүй байхад ярьж эхлэв.  Бас   өгөөгүй болон өгсөн хүмүүсийн дунд ширүүн маргаан өрнөж эхлэв. Аливааа зүйлд хоёр тал байдаг. Яг л үнэн худал шиг.  Үргэлж л хожигдсон тал нь гомдолтой байдаг нь сонгуулийн жам юм шиг. Тэгээд л энд тэнд шүүхдэлцэнэ дээ. Нэг хэсэгтээ л шүүхэд сонгуультай холбоотой гомдол тасардаггүй байх. За тэгээд үндэслэлээсээ болж ихэнх нь буцаагддаг биз. Бид том ярьдаг, хоосон чалчдаг гэж нэрэлдэг 76 бол яах вэ хийж байгаа, ярьж байгаа нь бүх хүний нүдэн дээр ил байдаг. Мэдээж нууж,  хаасан зүйл зөндөө л байдаг байх. Гэ...
2012-11-21

Би саранд дурласан ус

Саатуулж мандалдаа эрхлүүлдэг цээлхэн нуурын ус

Өдөржин түүнийг санаж наранд ганддаг ус

Шөнөжин түүнийг харж мэлмэрдэг гэнэн ус

Намайг тоохгүй явчихаар нь цалигиж уульдаг ус

Од болж ойрхон байхыг хүсдэг саваагүй ус

Чи намайг мөрөөдөлтэй болгодог сайхан сар

Мандалд минь тольдож гоёчихолд тоолгүй явчихдаг өөдгүй сар
...
2012-10-05

Хагацаж холдсон мэт боловч

Хамт л байдаг өнгөрсөн үе

Харангатай цаг мэт заримдаа санагдах юм

Хашир гэж нэрлэх хачин зан болж дагах юм

2012-08-06

Сэмжин үүл тэнгэрт эрхэлнэ
Сиймхийгээр нь сар өртөөлөн тоглоно
Яруухан эгшигт дуу сэтгэлийн гүнээ эгшиглэнэ
Яг одоо чамдаа очмоор зуны шөнө байна
2012-07-17

Шинэхэн танил минь, сайхан залуу минь

Шиврээ бороонд ханьсаж алхмаар хонгор минь

Чиний тухай бодлууд салахгүй дагаад байна

Чамайг зориод яг одоо алхмаар байна....

2012-05-01

Нам гүмхэн үдшийн бүлээн салхи

Надад хаврын тухай түүх хүүрнэнэ

Хэдийнэ бид танилцаад удсан ч гэлээ

Хичнээн сайхныг нь мэдрээгүй явсныг сануулах мэт

Бүдэг гэрэлтэй хотын гудамж

Бүүр түүрхэн алс оддын гэрлээр дутах мэт

Цаанаа нэг л хөнгөн гунигтай хаврын шөнө

Цардмал замаар ганцаар бодол болон алхсаар

Хөлийн чимээ хааяа нэг сонсогдон алдрах

Энд тэнд танил аяс чимээгүйхэн эгшиглэх

Хөл хөдөлгөөнт хотын гудамж анир үгүй

Хавартай бас надтай хамт бодлогшроно... /2012.04.30/

...